Улаанбаатарт бороотой

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороотой

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



 

2012 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    

Ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд 25-30 градус, Их нууруудын хотгор болон Дорнод Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд төв, зүүн зүгийн нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, 4-нд баруун зүгийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Дуу цахилгааны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 2-ноос нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хална.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж. Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж