"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглож буй ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая торгуулийн барилдаанд зодоглож, АНУ-ын тамирчин Николас Делпополог юүко үнэлгээгээр яллаа. Ингэснээр манай тамирчин хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын жүдоч Декс Эльмонттой барилдах болж байгаа юм.
С.Ням-Очирын тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы жүдоч
Кристофер
Воелкийг вазари, юүко үнэлгээгээр, улмаар Европын аваргын алт, мөнгөн
медальт Украйны жүдоч Владимир Сорокаг юүко үнэлгээгээр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдсан билээ.