Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая олимпийн рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Сугалаа ёсоор Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарсан тэрбээр өрсөлдөгчөө 18-11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авлаа. Тэрбээр дараагийн тулаанаа наймдугаар сарын 3-нд
Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл,
Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн боксчин Винченко Пикардигийн эсрэг хийх юм.
С.ЦЭЛМЭГ