С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө барилдана

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглож буй ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийж, Украйны жүдоч Владимир Сорокаг ялж, 1/4 шигшээд шалгарлаа.

Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр ялсан тэрбээр энэ удаад Европын аваргын алт, мөнгөн медальт Сорокаг юүко үнэлгээгээр буулган авлаа. Одоо тэрбээр хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын жүдоч Мансур Исаевтай барилдах юм. ОХУ-ын жүдоч олимпийн өмнө өгсөн ярилцлагадаа "олимпийн бэлтгэл 100 хувь хангагдсан" гэдгээ хэлж, өөртөө итгэлтэй байгаа тухайгаа ярьж байжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж