Эмэгтэйчүүдийн бизнес уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн бизнес уулзалт болно

Ази, Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто В.Юүжүйко Монгол Улсад албан ёсны айлчлалаа наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийх гэж буй. Айлчлалын хүрээнд ХонгКонг, Тайвань, Энэтхэг, Филлипин, Пакистан зэрэг улсын төлөөлөгчид ирж байгаа ажээ.

Айлчлалын үеэр Ази, Номхон далайн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхимын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Мукта Нандини Жайн төлөөлөгчдийн хамт наймдугаар сарын 1-ний 10.00-12.30 цагт МҮХАҮТ-д эмэгтэйчүүдийн хэлэлцүүлгийг хийхээр болсон байна. Ингэхдээ мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, бэлэн хувцас, хүнсний болон уул уурхайн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийг хамруулж,  санал, туршлага солилцох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж