Энэтхэгт буухиа галт тэргэнд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Энэтхэгт буухиа галт тэргэнд гал гарчээ

Өнөөдөр  өглөө Энэтхэгийн нийслэл Шинэ Делигээс  Ченнай хотруу явж байсан буухиа галт тэргэнд гал гарч, унтаж явсан 32 зорчигч амиа алджээ. Буухиа галт тэрэг Неллор хотын  ойролцоо явж байх үед үүрээр ийнхүү гал гарсан аж. Галт тэргэнд гал гарсан шалтгааныг вагоны 00-н ойролцоох цахилгааны утсанд  богино холбоо үүссэнээс оч үсрэн, гал гарсан гэж урьдчилсан байдлаар тогтоожээ. Аврагчид суудлын вагоноос 32 хүний цогцсыг гаргасан бөгөөд 26 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Галт тэрэгний нэг вагон бүхэлдээ шатсан бөгөөд аврагчид доторх температурыг багасгахаар чармайж байгаа аж. Аврагчид хийн таслагчаар төмөр вагонуудыг нүхлэн, орох нүх гаргаж хүмүүсийг гаргажээ. Буухиа галт тэрэг нь замдаа зогсдоггүй бөгөөд цагт 110 километрийн хурдтай явж байжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж