
Баянхонгор аймагт “Малын чанар сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд малын ашиг шимийг сайжруулах чиглэлээр олон ажил хийж байна. Малын гоц халдварт, халдварт өвчний тандалт хяналтыг тогтмолжуулах, газар зүйн байршлыг ОР8-ийн тэмдэглэгээнд оруулахаар төлөвлөж 20 сумын МЭҮТасгийн малын эмч нарт байршил тогтоогч олгожээ. Мөн хангайн чиглэлийн есөн суманд оруулалтаар бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлсэн байна. Махны чиглэлээр Торгууд, Барга, Баяд, Үзэмчин, Баянцагаан үүлдэр, омог, хэвшлийн хонийг 11 сум, Сэлэнгэ үүлдрийн үхрийг үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Мөн Баянхонгор суманд Алатау үхрийн эрчимсэн аж ахуйг зээл болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр байгуулж, эхний ээлжинд 23 саалийн үнээ үржүүлж байгаа аж. Малчин өрхүүдээс цөм сүргийн малчнаар сонгон, үржлийн ажил явуулахын зэрэгцээ энэ чиглэлээр амжилт гаргасан малчдын малыг “малын үзэсгэлэн худалдааны үеэр яармаг худалдаанд урьж оролцуулан, шагнаж урамшуулжээ.
Б.МӨНХЗУЛ/Баянхонгор аймаг/