УИХ дахь МАН-ын гишүүд маргааш хуралдахаар болжээ. Өнгөрсөн баасан гаригт МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын даргатай уулзаж, Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуралдаанд оролцох боломжийн талаар ярьсан. Гэвч өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар МАН-ын даргын тавьсан саналуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Нөхцөл байдал иймээр эргэсэн тул УИХ дахь МАН-ын гишүүд маргааш хуралдаж, болж буй үйл явдлыг ярилцахаар болсон байна.
УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН, бие даагч гишүүд олонхийг бүрдүүлж, МАН-ын оролцоогүйгээр УИХ-ын даргаар З.Энхболд гишүүнийг сонгосныг МАН хууль бус гэж үзэн, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ.
Д.ОЮУН