Уулын үер бууж, хоёр хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Уулын үер бууж, хоёр хүн амиа алджээ

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт Зүүнбогд уулын Ширвээгийн ам гэдэг газар 20-30 минут орсон аадар борооны улмаас уулын үер бууж Богд сумын харьяат хоёр хүн нас баржээ. Мөн хоёр айлын гэр үерт урсаж, цөөн тооны бог мал хорогдсон байна. Богд сумын засаг дарга Ж.Адьяатогтохтой холбогдоход “Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, уулын аман дахь айлуудыг нүүлгэх арга хэмжээ авч байна” гэлээ.

Ч.ӨЛЗИЙ /Өвөрхангай /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж