Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28, 29-нд боллоо. Ойн баярын нээлтийн хурлын үеэр тус аймгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж буйг мэдэгдээд, шагналыг Ерөнхийлөгчийн Хөдөөгийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр гардуулсан байна. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар тус аймгийн иргэдийг төрийн одон тэмдгээр шагнаж урамшуулсан байна.
Э.САР