Miley Cyrus өмдгүй зугаалжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Miley Cyrus өмдгүй зугаалжээ

Австралийн жүжигчин Liam Hemsworth “Paranoia” хэмээх шинэ киноны зураг авалтанд оролцож байгаа ажээ. Харин түүнтэй хамт сүйт бүсгүй Miley Cyrus нь ирсэн бөгөөд тэрбээр хоёр өдөр өмдгүй гадуур явж харагджээ. Эхний өдөр Miley Cyrus  сүйт залуугийнхаа дөрвөлжин хээтэй, эрээн цамцыг өмсөж, дотуур нь Metallica concert гэсэн бичигтэй, зурагтай хар футболк өмссөн байжээ. Харин хоёр дахь өдөр нь тэрбээр футболкоо сольж, цагаан өнгийн урт цамц өмссөн байна. Түүний энэ байдлыг харсан хүмүүс түүнийг өмдөө өмсөхөө мартсан бололтой, эсвэл тээшээ онгоцны буудал дээр алдсан байх хэмээн жиг жуг гэцгээж байжээ.  Miley Cyrus сүйт  залуу Liam болон түүний “Ziggy” нэртэй нохойтойгоо  зугаалж явахдаа шүтэн бишрэгчиддээ гарын үсгээ өгч, чанга тэвэрч байсан гэнэ. Тэрбээр сүйт залуудаа өнгөрсөн нэгдүгээр сард болсон төрсөн өдрөөр нь “Ziggy” нэртэй нохой бэлэглэсэн бөгөөд түүнийгээ гадуур зугаалахдаа авч явах дуртай гэнэ. Miley Cyrus одоо зургаа дахь шинэ цомгоо бичүүлж байгаа бөгөөд сүйт залуугийнхаа хамт зугаалж яваа гэнэ.


Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж