Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Кэти Перри өнгөрсөн бямба гаригт Бразильд “Part of Me” 3D киноныхоо нээлтэд оролцсон байна. “Part of Me” кино нь энэ сарын дөрөвнөөс эхлэн зарим улсад нээлтээ хийсэн юм байна. Бусдаас өвөрмөц содон донж хэв маягаараа ялгардаг Кэти богино банзал дээр торон нэхээстэй хар өнгийн өмсгөл өмсч, шагайгаар татсан хар гутал өмссөн нь олны анхаарлыг ихээхэн татсан бололтой. Харин тэрбээр алтан гинж бугуйвчаар гоёж тансаг хэрэглээг эрхэмлэдэгээ илэрхийжээ. Онгоцны буудал дээр тэрбээр зарим фенүүддээ гарын үсгээ үлдээсэн ч огт инээмсэглээгүй, ууртай мэт байсан нь фенүүдэд нь таалагдаагүй аж. Гэсэн хэдий ч өчигдөр түүний уур гарсан бололтой өөрийн Twitter хуудсан дээр Бразилд үнэхээр сайхан, сэтгэл хөдлөм байгаа тухайгаа бичсэн байсан гэнэ. Ажилсаг, дайчин гэдгээрээ гайхагддаг Кэти Бразильд очихоосоо өмнө Майамид амарсан юм байна.
Э.Анхтуяа