Газрын тос олборлогч “Петро Матад” (LON:MATD) компанийн удирдах зөвлөлийн гишүүн бус хоёр захирал тус компанийн 50,000 фунт стирлингтэй тэнцэх хувьцааг худалдаж авчээ. Филипп Винго “Петро Матад”-ын тус бүр нь 7,63 пенсийн хагас сая хувьцааг нийт 38,150 фунт стирлингээр худалдаж авсан бол Жорж Уоткинс 200 ширхэг хувьцааг 15,260 фунт стирлингээр худалдаж авчээ. Филипп Вингогийн худалдаж авсан 500,000 ширхэг хувьцаа нь “Петро Матад” компанийн нийт хөрөнгийн 0,27 хувьтай тэнцэх гэнэ. Харин Жорж Уоткинсын худалдаж авсан 200 ширхэг хувьцаа компанийн хөрөнгийн 0,11 хувьтай тэнцүү аж. саяхан менежментийн шинэ баг бүрдүүлсэн “Петро Матад” компани 2013 оны өрөмдлөгийн ажлаа саадгүй явуулахын тулд Давсан толгойн өрөмдлөгийн үр дүнг эргэн харахаар болжээ.
Н.Энх