Саяхан Дархан-Уул аймгийн Хонгор сумаас зүүн тийш 18 км зайд байх Салхитын амнаас эртний амьтны соёо, шүд олдсон байна. Олдворыг Тус аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн “Төмөр толгойн хүдрийн орд” газрын олборлолтын тэсэлгээг хийх үед олжээ. Дээрх олдворыг арслан зааных гэдгийг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа гэнэ. Урд талаасаа хургарч, эдэгдсэн соёо шүдийг уурхайн дарга Ч.Батжаргал холбогдох газарт нь хүлээлгэж өгсөн аж. Одоогоор арслан зааны соёо мөн эсхийг шалгаж тогтоох бөгөөд уурхайн ажилчдын ярьж буйгаар ийм хэмжээний эртний амьтдын араг яс эндээс олддог, тэгэхээр энэхүү соёоны араг яс нь бас тэр хавиас олдох магадлалтай хэмээжээ. Уг олдворыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өгөх юм байна.
Э.САР