Нар мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” наймдугаар сарын 3-нд “River beach”-д 18.00 цагт эхлэх гэж байна. “Sunrise festival 2012”-ын зохион байгуулагчдын нэг А.Ган-Очиртой ярилцлаа.
-Залуусыг байлдан дагуулсан зуны хаалтын томоохон шоуны нэг “Sunrise” тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэр байна?
-Өнгөрсөн жил анх удаа задгай талбайд залуусыг цуглуулан нар мандтал “Sunrise” фестивалийг зохион байгуулсан. Гэхдээ бид тухайн үед 6000 гаруй залуус манай шоуг зорин ирнэ гэж төсөөлөө ч үгүй байсан. Үүгээр Монголын залуус электро хөгжмийг хэр их сонирхдог нь харагдсан гэж хэлж болно. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажлыг зохион байгуулагчдын зүгээс хийн хэдийнээ бэлэн болсон байгаа. Залуус маань зөвхөн шоуг маань зорин ирэх л дутуу байна даа. Шоуны маань гол онцлог нь нэрнээсээ л шууд ойлгомжтой байгаа. Нар мандтал дуу, хөгмөөр амьсгална зуны нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байгаа. Мөн бид зохино байгуулалт дээрээ гадаа “парти”-ны стандартыг сайжруулахыг зорьж байгаа. Мөн хамгийн шилдэг DJ нар өөр өөрсдийн төрөл урсгалаар шилдэг хөгжмүүдийг толиуулах болно.
-Задгай шоуны хамгийн гол зүйлсийн нэг бол хөгжим, техник хэрэгсэл байдаг. Энэ удаагийн шоугаараа залууст юуг илүүтэй мэдрүүлж, ямар шинэ бэлгүүдийг дэлгэх гэж байна даа?
-Хөгжим сонсдог хүнд хөгжмийн дуугаралт бол хамгийн чухал зүйл. Тэр тусмаа задгай, гадаа шоунд гэрэлтүүлэг бол хүмүүсийн сэтгэлийг хамгийн их догдлуулдаг шүү дээ. Тиймээс бид үүнд маш их анхааран Монголдоо л томоохон шоуны нүүрийг тахладаг “Sound of Mongolia” хөгжмийн тал дээр хамтарч ажиллаж байгаа. Мөн бид хөгмйин дуугарлтыг чухалчилж байгаа. Залуусыг энэ л үдэш нар мандтал доргиохоор Монголын урдаа барьдаг DJ нар манай фестивальд хамгийн сүүлийн үеийн хит дуунуудыг толилуулна. Энэ фестивалийн гол онцлог бол Монголын электро хөгжим ямар төвшинд хүрсэн бэ гэдэг харуулах байгаа.
-Электро хөгжим бол манайдаа л шинэ урсгал. Танай фестильд найман DJ өөрйин сэтийг тус бүр 40 минут хүргэн залуусыг доргионо гэж сонссон. DJ нараа танилцуулахгүй юу?
-“Sunrise” фестивалийг өнгөрсөн жил анх удаа зохиоход тухайн жилд хүмүүст хамгийн их таашаагдаж байгаа DJ нарыг сонгон авч оролцуулсан. Энэ арга хэмжээг “MNG Event”-ын хамт олон зохион байгуулдаг. “MNG Event”-ын үндсэн DJ болох АНУ-д арав гаруй жил амьдарсан туршлагатай DJ Chin, Монголд Tiger Translate-д хоёрдугаар байранд орсон, 2009 оны шилдэг DJ Gana болон шинэ залуу эмэгтэй DJ Anna, Hardstyle-р тоглодог DJ Show E, монголчуудад нэлээд танигдсан олны танил уран бүтээл туурвисан DJ Shaman өөрийн “Tech House & Techno” сэтээ толилуулна. Бид iLoft Function House-тай хамтран ажилладаг. Тэр клубын залуу уран бүтээлч DJ Henza өөрийн сэттэй ирэх бол мөн DJ Amara & Rush “Exotic Dance Music”-ээр залуусыг доргиохоор манай фестивальд уригдсан байгаа.
-DJ нараас өөр олнои сонирхолтой үзүүлбэрүүдийг оруулсан гэсэн шүү дээ?
-Залуучуудыгаа уйдаахгүйн тулд галт наадам буюу солютын үзүүлбэр, үзэгчдийн дундах сюрпризүүд, “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид манай фестивальд оролцон циркийн гайхамшигтай үзүлбэрүүдийг толилуулна гээд олон сонирхолтой зүйлс манай фестивалийн хөтөлбөрт багтсан.
-“River beach”-д хийх фестивалийн зохион байгуулалт яаж хийж байна? Өнгөрсөн жил гэхэд л энэ фестивалийг зорьсон хүмүүсийн автомашинтай болон явган хүний цуваа Зайсангаас цааш үргэлжилж байсан?
-Их тэнгэрийн амнаас цааш хоёр километрт байрлах “River beach”-д манай фестиваль болно. Өмнө нь “River beach”-д задгай шоунууд болдог байсан. “Sunrise” фестиваль өнгөрсөн жил анх удаа хамгийн том зуны хаалтын шоу болсон. Энэ шоу болоход анх удаа Зайсангаас цааш “River beach” хүртэл зам бөглөрөн гурван цаг явж байж очсон байх жишээтэй. Энэ фестивалийн тухайд бид бөглөрөлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдье гээд автомашины зам дээр зохицуулалт хийх хүмүүсийг ажиллуулахаар ярьсан. Олон хүмүүс нэг дор цугларч багйаа учраас дэг журам, хамгаалалт, аюулгүй байдлыг Монголдоо хамгаалалтын үйлчилгээгээрээ тэргүүлдэг “VIP” компанитай хамтран ажиллаж байгаа. Энэ үдшийн аюулгүй байдал, машины зогсоол, дэг журмыг тэд хариуцан ажиллах юм.
-Залууст зориулан ямар нэмэлт үйлчилгээг санал болгож байгаа вэ?
-“River beach” бол өөрөө “Hotel”, “resort”. Тиймээс гэрь байшин, буудлын өрөөнүүд байгаа. Мөн залуус найзуудаараа нар мандтал “парти”-дана гэдэг утгаараа гадаа голын эрэг дээр суугаад гоё хөгжим сонсоод амралтаа зугаатай өнгөрүүлнэ. Мэдээж ууж, идэх зүйлээр үйлчилнэ. Тэнд шорлог ч гэсэн байдаг шүү дээ. Мөн манай фестивальд спонсороор оролцож байгаа компаниудын бүтээгдэхүүнийг хүрэлцэн ирсэн залуус таашаан хэрэглэх бүрэн боломжтой.
-Тасалбарын хувьд?
-Та “Sunrise” фестивальд 12 мянган төгрөгөөр такс авсанаар нэвтэрч, орно. Мөн 50 мянган төгрөг төлөн “VIP Zone”-д үйлчлүүлэх боломж бий. “VIP Zone”-ны эрхийг авсан үйлчлүүлэгчид “River beach” барилгын гурван давхрын орой дээр байрлах бөгөөд тэндээс Улаанбаатар хот, Туул гол, “Sunrise” фестивалийг тольдон харах орчинд хөгжмөө сонсох тусгай, давуу эрхийг эдлэх юм.
-Задгай талбайд цуглах залуусын тоо бол хязгааргүй хүссэн бүхэн л зорин очих боломжтой том талбайтай. Харин “VIP Zone”-д хэдэн үйлчлүүлэгч хамрагдах боломжтой вэ?
-Бид нар “VIP Zone”-оор үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг нэгдүгээр тавьж байгаа учраас 100 хүнийг багтаана гэж төлөвлөөд байгаа.
“Sunrise festival 2012”-ын тасалбарыг “Битлз”-ийн хөшөөний баруун талд байрлах “Color optic” нүдний шилний газарт худалдаалж байгаа ба ирэх наймдугаар сарын 3-нд “River beach”-д борлуулах юм байна.
“Sunrise festival 2012”-ын видеог ЭНД дарж үзнэ үү.