Ц.Дэмчигцоодол хоёр дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Ц.Дэмчигцоодол хоёр дахь түрүүгээ авлаа

Говийн бүсийн хурдан морины уралдааны шүдлэн насны морьд дөнгөж сая барианд орлоо. 156 бүртгүүлснээс 148 гарааны зурхайгаас эргэж, Дундговь аймгийн Хулд сумын уугуул,аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын хул түрүүллээ. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор давхижээ. Айргийн гуравт Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Отгонбатын хар, айргийн дөрөвт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Х.Лхагвасүрэнгийн хар, айргийн тавдТөв аймгийн Сэргэлэнгийн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр тус тус хурдалжээ. Хээр шүдлэн хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр наадамд айргийн дөрвөөр хурдалсан бөгөөд энэ цагийн хурдан хүлгэдийн нэг Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы төрсөн дүү нь юм.

А.ЭНХЖИЛ

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж