Улаан хивсний ёслол, тансаг хүлээн авалтанд ихэнхдээ л дэгжин хээнцэр харагддаг Английн залуу жүжигчин Эмма Уатсон чамирхал сүүлийн өдрүүдэд алга болсон гэнэ. Учир нь Харри Поттэр киноны гол дүрээрээ олонд танигдсан Эмма өнгөрсөн долоо хоногт Лондоны нэгэн гудамжинд паппарацид өртжээ. Учир нь Английн 22 настай залуу од үс зүсээ янзлаагүй, гэрийн хувцастайгаа гарсан болов уу гэмээр явж байжээ.
Харри Поттэр киноноос 10 сая еврогийн ашиг олсон Эмма мөрөөдлөө биелүүлж чадсан нэгэн билээ. Лондонд амрахаар очсон Эмма АНУ-ын Оксфордын их сургуульд суралцахаар удахгүй буцахаар төлөвлөсөн гэнэ. Эмма сүүлийн үед ээжийнхээ зөвлөгөөг амьдралдаа мөрдлөг болгохоор шийдээд байгаа аж. Ээж нь Эммад “Чамд хичнээн таагүй зүйл тохиолдсон ч амьдралд битгий бууж өгөөрэй, таагүй зүйл боллоо гэхэд хэн нэгэнтэй түүнийхээ талаар үргэлж ярилцаж бай” хэмээн зөвлөсөн гэнэ. Ээжийнхээ зөвлөгөөний талаар Эмма “Ээжийн маань хэлдэг үнэхээр үнэн. Учир нь би их нууцлагдмал хүн” хэмээн ярьжээ.
Э.Анхтуяа