
Уг гаригийн экваторын дагуу үргэлжилсэн асар том зураас эртнээс одон орон судлаачдад танил юм. Гэхдээ түүний үүслийн талаар тэдэнд нэгдсэн дүгнэлт тайлбар байхгүй байлаа. Нэлээд алдартай таамаглалаар түүнийг халаагдсан хий хөөрч, хүйтэн хий буух конвекцийн үзэгдэл гэж байсан юм. Шинэ судалгааг хийсэн мэргэжилтнүүд өөр механизмыг санал болгон түүний лобараторид туршсан байна.
Зурвасын үүслийг тэд энэ хийн аварга гаригийн дагуулуудын нөлөө гэж үзлээ. Гаригийн хий нь төвдөө асар их даралтын дор шингэн хэлбэрт шилждэг ба тэр нь дагуулын талалцлын хүчээр урсан тийм зураасыг үүсгэдэг гэнэ. Дагуулуудын таталцал нь шингэн материалыг дээш татан багануудыг үүсгэх бөгөөд тэдний эргэлдээн зураасыг гаргадаг ажээ.
Эрдэмтэд математик тооцог хийсэн нь тэдний энэ хувилбарт ойр байна. Бөөрөнхий хэлбэрийн саванд хийсэн усаар уг гаригийг төлөөлүүлэн түүний дотор талаас шигнэнийг дээш татах цилиндрүүдийн эрдэмтэд суулгаад туршилтаа хийсэн гэнэ. “Гаригийн” дотор явагдаж болох үйлдлийн сайн ажиллахын тулд тэд усандаа хуванцарын зоргосыг нэмсэн байлаа. Тэр нь унаж буй гэрлийн ойлтыг харуулах ёстой байсан аж. Дагуулын таталтыг гаргахаар тэд цилиндрүүдийг эргэлдүүлэн шахаад гэрлийн ойлтыг нь тогтоож авсан байна. Одон орончдын энэ судалгаа нь тэдний дэвшүүлсэн онолтой яв цав нийцсэн ажээ.
Саяхан өөр нэг хэсэг эрдэмтэд Бархасвадийн Том улаан толбын судалгааг хийсэн ба тэд түүний дулааны хэмийг энд тэндээс нь аваад толбын доторх үйл ажиллагааны талаар шинэ мэдлэгтэй болсон байна.