Умард Солонгост шинэчлэл болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Умард Солонгост шинэчлэл болохгүй

БНСУ-ын хэвлэлүүд хойд хөршөө нээлттэй нийгэм байгуулж, шинэчлэлийн бодлого явуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлснийг Умард Солонгос эрс үгүйсгэжээ. Умард Солонгос  армийн командлагчаа огцруулсныг олон улсын ажиглагчид эдийн засгийн шинэчлэл болохын өмнөх дотоодын тэмцэл байж болзошгүй гэж таамаглаж байсан юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард эцэг Ким Чен Ирийг нас барсны дараа Умард Солонгосын удирдагч болсон Ким Чен Ун эхнэрийнхээ хамтаар олон нийтийн арга хэмжээ, концертод байнга оролцож, сайн удирдагч гэдэг нэр олж авах PR-аа сайн хийж байгаа билээ. Гэвч Умард Солонгосын албаны төлөөлөгч “Өмнөд Солонгосын утсан хүүхэлдэйнүүд биднийг өнгөрснөө мартахыг ятгаж байна. Гэвч залуу  удирдагч Ким Чен Ун эцэг Ким Чен Ирийн нэгэн адил цэрэг армийг нэгдүгээрт тавьдаг бодлогыг үргэлжлүүлж, иргэншсэн, тав тухай социализмыг байгуулна” гэжээ. Тэрбээр цааш мэдэгдэхдээ Умард  Солонгосоос өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдлыг хүлээнэ гэдэг бол тэнэг, бас инээдэмтэй хэрэг. Яг л “нар баруунаас гарахтай” адил хэмээн мэдэгдсэн гэнэ.

Э.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж