БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны танхимын дарга Ли Донг тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт ажил хэргийн айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Төв аймагтай 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэгджээ. БНХАУ-ын Жилинь мужийн “Yuanda” групп,болон тус мужийн уул уурхайн томоохон компаний “Ши Ян” групп нь Төв аймгийн “Хөшигтийн хөндий”-д шинээр баригдах Олон улсын Нисэх буудлын дагуул хотын орон сууцны хорооллыг барих хөрөнгө оруулалт, мөн аймгийн Баянцогт суманд жилдээ дөрвөн сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр, нүүрс коксжуулах үйлдвэр, нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр зэргийг байгуулж нийт зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ.Хэрэв эдгээр үйлдвэр төлөвлөгөөний дагуу байгуулагдвал 5000 гаруй ажлын байр шинээр бий болох юм.
Г.Хишигсүрэн / Төв /