Олимп, дэлхийн рекорд эвдэж, түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн рекорд эвдэж, түрүүлжээ


Казахстаны тамирчин Зулфия Чиншанло Лондонгийн олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж, түрүүлжээ. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 131 кг-ыг өргөсөн нь олимп болон дэлхийн шинэ амжилт бөгөөд нийт 226 кг-ыг өргөсөн нь мөн л олимпийн рекордыг шинэчилсэн үзүүлэлт аж. Энэ долоо хоногт 19 нас хүрч буй дэлхийн аварга тэрбээр огцом өргөлтөөр 95 кг-ыг өргөжээ.

Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Себастьян Кое хүндийг өргөлтийн шигшээ тэмцээнийг үэзж сонирхсон бөгөөд Чиншанлогийн амжилтын талаар “Дэлхий дээд амжилт эвдэх гайхалтай агшин өдөр бүр тохиохгүй. Энэ бол спортын бас нэгэн агуу зүйл” хэмээжээ.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Тайванийн Хсү Шу-Чин мөнгө, Молдавын Кристина Иову хүрэл медаль хүртсэн байна. Иову ийнхүү эх орныхоо анхны хүндийг өргөлтийн медалийн эзэн болжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж