Юлия Тимошенког байцаалтад дуудав

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенког байцаалтад дуудав

Юлия Тимошенко. Гэрэл зургийг tymoshenko.ua сайтаас

Украины сөрөг хүчний лидер Юлия Тимошенко өнгөрсөн лхагва гаригт Украины Ерөнхий прокурорын газар очжээ. Тэнд ерөнхий сайд асанд энэ сарын 17 өдөр мэдүүлэг өгөх ба ялын төлөвлөгөөг сонсох зарлан дуудах бичгийг гардуулсан байна.
Тимошенкогийн хэлснээр бол 2003 онд мөрдөгдөж байсан эрүүгийн хэргийн талаар яригдаж байгаа гэнэ. Тэр хэрэг зохиомол байсан ба ерөнхийлөгч Леонид Кучмагийн үеэр хаагдсан гэж  Юлия Тимошенко санууллаа. Хэвлэлийн мэдээгээр хамаатан саднаа мөрдөн байцаалтаас чөлөөлүүлэхийн тулд шүүгч нарт авилга өгсөн гэж Тимошенко буруутгагдаж байгаа гэнэ.
REGNUM агентлагад Тимошенко мэдэгдэхдээ Украины ерөнхийлөгч Виктор Януковичийн заавраар түүнийг мөрдөн мөшгөж эхэлсэн гэжээ. "Одоо Ерөнхий прокурорын бүх л тасалгаанд Янукович ямар ч хамгаагүй шалтгааны олж 3-4 сарын дотор намайг шоронд суулгах хэрэгтэй гэсэн тухай яриа явж байна” хэмээн Юлия Тимошенкогийн хэлснийг уг агентлаг онцолжээ.
Юлия Тимошенкогийн хэвлэлийн төлөөлөгч Марина Сорока мягмар гаригт мэдэгдэхдээ экс ерөнхий сайдыг мөрдөн мөшгөж байгаа нь “улс төрийн харгислал” гэжээ. Оросын "Интерфакса" агентлаг Тимошенкогийн эрүүгийн хэргийг Орос, Украин хоёрын байгуулсан хар тэнгисийн флотыг Украинд байх хугацааг сунгасан гэрээний эсрэг түүний явуулж буй тэмцэлтэй холбож байна.
Украины өнөөгийн ерөнхий сайд Николай Азаров мэдэгдэхдээ Юлия Тимошенко өөрийн сонгуулийн кампанийг төсвийн хөрөнгөөр явуулсан гэж байгаа. Мөн Тимошенко улсад 12 тэрбум ам.долларын хохиролыг учруулсан гэж Ерөнхий сайд хэлсэн юм. Дөрөвдүгээр сарын сүүлчээр, Тимошенко ба түүний хамтран зүтгэгчдэд авлигын хариуцлага хүлээлгэнэ хэмээн Азаров амлаж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж