Араа, дөрөөгүй унадаг дугуй бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Араа, дөрөөгүй унадаг дугуй бүтээжээ

Зохион бүтээгч Jeff Tiedeken саяхан "The Gravity bike" нэртэй унадаг дугуй бүтээжээ. Энэхүү дугуй нь жирийн дугуйнаас өөр бүтээгдсэн бөгөөд араа болон дөрөөгүй тул зөвхөн уруу газарт л унах боломжтой аж. Суудал нь хойд дугуйны дээр байрласан ба руль нь харьцангуй доор байрлажээ.

Уг унадаг дугуй нь 26 инчийн сайн чанарын дугуйтай бөгөөд цагт 70 милл хүртэл хурдлах чадвартай ажээ.

Т.МӨНХТҮВШИН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж