2016 онд 10 хүн тутмын нэг нь таблеттай болно

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

2016 онд 10 хүн тутмын нэг нь таблеттай болно

Өнөө үед Kindle fire, Nexus 7 гэх мэт цоо шинэ таблетууд зах зээлд борлуулалт сайтай байгаагаас гадна хүмүүсийн дунд таблетний хэрэглээ эрс ихэсч байна.

Энэ мэт олон шалтгаанууд нь шинжээчидийг "2016 он гэхэд 10 хүн тутмын нэг нь таблеттай байх болно" гэсэн дүгнэлтэд хүргэхэд нөлөөлжээ.

Таблетуудын үнэ 2016 он гэхэд одоогийнхоос хэд дахин хямдарсан байх бөгөөд хүмүүс таблетийг ном унших, тоглох, интернтет ашиглах зэргээр түгээмэл ашиглах гэнэ.
 
Харин 2016 оноос хойш таблет нь гар утасны адилаар хүмүүсийн энгийн хэрэглээ болох болно хэмээн шинжээчид үзэж байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж