Дорнод аймаг 2012-2013 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалттай 40 гаруй барилгыг шинээр барих ажээ. Энэ ажилд улсын болон орон нутгийн төсвөөс 16 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн гурван суманд спорт заал, хоёр суманд спорт урлагийн цогцолбор, Хэрлэн сумын 928 хүүхдийн хичээлийн байр, Баян-Уулын 640 хүүхдийн хичээлийн байр, аймгийн төвийн 100-150 хүүхдийн цэцэрлэгийн барилга зураг төсвийн хэмжээнд байгаа гэнэ.
Э.Сар