Хьюндай 220,000 гаруй автомашиныг эргүүлэн татжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Хьюндай 220,000 гаруй автомашиныг эргүүлэн татжээ

Өмнөд Солонгосын автомашин үйлвэрлэгч “Хьюндай” компани өөрсдийн үйлдвэрлэсэн 220,000 гаруй автомашинаа аюулгүйн дэрний үйл ажиллагаа нь алдаатай байснаас болж буцаан татсан байна. Солонгосын Хөдөлгөөний аюулгүй байдлын Удирдах газраас 2007 оноос 2009 оны хооронд үйлдвэрлэсэн  “Santa Fe” спорт загварын авто машин болон “Sonata” суудлын машинуудаа зах зээлээс эргүүлэн татахыг “Хьюндай” компаниас шаардсан аж. Дээрх загварын автомашинуудын урд талын зорчигчийн аюулгүйн дэр нь машин осолд орсон үед ч хайрцагнаасаа  гарахгүй байх магадлалтай байсан гэнэ. Мөн “Хьюндай” компани 2012 оноос үйлдвэрлэж эхэлсэн 22,000 гаруй суудлын автомашинуудаа эргүүлэн татахаар болжээ. Эдгээр машинуудын аюулгүйн дэр хийлэх үйл ажиллагаа нь үйлдвэрлэгчийн алдаанаас болж ажиллахгүй байгаа гэнэ. “Хьюндай” компани тэдгээр машинуудыг эзэмшигчдэд аюулгүйн дэрнүүдийг засаад буцаан өгөөхөө мэдэгдсэн байна. Тэд мөн  тус ангилалын машинуудынхаа программ хангамжийг  үнэгүй шинэчилж өгөхөөр болжээ.

Эх сурвалж: http://money.cnn.com/

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж