Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 19 хүүхдийн зуслан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр зуслангууд 6-8 дугаар ээлжээ хүлээн аваад байгаа гэнэ. Тухайлбал, “Цагаан нуга”, зуслангийн зургадугаар ээлж, “Нарлаг”, “Жавхлан”, “Нарс”, “Ундраа” зуслангууд долдугаар ээлжийн хүүхдүүдээ амрааж байгаа бол “Янзага” зуслангийн наймдугаар ээлж өчигдөр эхэлсэн байна. Харин “Сэлбэ” зуслангийн тавдугаар ээлж эхэлсэн бол “Мөрөөдөл” зуслан өнөөдөр долдугаар ээлжийн хүүхэд, багачуудаа хүлээн авах гэнэ.
Д.ЖАРГАЛ