Дундговьд Ч.Дэмчигцоодолын цагаан хязаалан түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Дундговьд Ч.Дэмчигцоодолын цагаан хязаалан түрүүлжээ

Бороо
хурын байдлаас болоод нэг хоног хойшилсон говийн бүсийн хурдан морьдын
уралдаан өнөөдөр үргэлжилж буй. Даваа гарагийн уралдаан хязаалан насаар
эхэлж, 174 хурдан буян шандас шалган хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. 

Түрүү
магнайд  Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач
Ч.Дэмчигцоодолын цагаан хурдалжээ. Цагаан үрээ өнгөрсөн жил болсон
“Говьшанхын хурд” болон Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадамд
айрагдсан аж. Харин аман хүзүүнд  Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул
Б. Нохойцагааны цавьдар, айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций
сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х. Түмэнбаярын хээр алаг, айргийн
дөрөвт Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ц.Амарсайханы хул, айргийн
тавд  Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын уугуул, Н.Амгалангийн саарал тус
тус хурдалж, цулбуур өргүүллээ. 

Харин зургаад Дундговь аймгийн
Өлзийт сумын уугуул С.Баттулгын зээрд халзан, долоод Дундговь аймгийн
Хулд сумын уугуул С.Мөнхбатын хүрэн, наймд Дундговь аймгийн Адаацаг
сумын уугуул Б.Хуягбаатарын ягаан, есөд Өвөрхангай аймгийн Сант сумын
уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хүрэн халзан, аравт Завхан
аймгийн Дөрвөлжин  сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баяраагийн
Шувуухай хүрэн  тус тус хурдалжээ.

Хэдхэн хоромын дараа шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдлөх гэж байна.

А.ЭНХЖИЛ

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж