Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах зөвлөлийн гишүүд яг одоо "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийж байна. Тус зөвлөлийнхөн хэвлэлийн хурлаар 2013 оныг Авлигын эсрэг жил болгох саналтай байгаагаа илэрхийлж байгаа юм.
Харин үдээс хойш буюу 14.00 цагаас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өөрийн байранд мэдээлэл хийх тухай эх сурвалж хэллээ. Уг мэдээллээр АТГ-т шалгагдаж буй томоохон албан тушаалтнуудын хэргийн талаар мэдээлэл өгөх байх гэсэн таамаг байна.
Д.ЖАРГАЛ