“ФАРК” бүлэглэл олзны хүмүүсийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

“ФАРК” бүлэглэл олзны хүмүүсийг суллажээ

Колумбын босогчдын  “Хувьсгалт зэвсэгт бүлэглэл” “FARC” барьцаалсан хоёр нисдэг тэрэгний нисгэгчдийг сулласан байна. Тус бүлэглэл энэ сарын 10-нд Колумбын баруун өмнөд нутгийн Каука аймагт ослын буулт хийсэн нисдэг тэргийг хоёр нисгэгчийн хамт барьцаалаад байсан билээ. Тэдгээр нисгэгчид Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудыг Колумбын бөглүү ширэнгийн тосгонд хүргэж өгөөд буцаж явахдаа  барьцаалагдсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард “Хувьсгалт зэвсэгт бүлэглэл”-ийн босогчид хүн хулгайлах, барьцаалах зэрэг бүхий л үйл ажиллагаагаа зогсоох болсноо мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард “FARC”-ийн босогчид Колумбын өмнөд хэсгийн Какета мужид цэргийнхэний лабораториудыг хэрхэн устгаж буй үйл явдлыг видео хальсанд бичиж авсан Францын сэтгүүлч Ромео Ланглойсыг  барьцаалсан билээ. Тэд түүнийг 36 өдрийн дараа сулласан юм. Энэ 2012 онд  Колумбид хүн барьцаалах гэмт хэргийн хохирогчдын тоо өссөн бөгөөд нийт хохирогчдын 90 хувь нь нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд барьцаалагджээ. Тэдний дийлэнх нь зэвсэгт бүлэглэлийн босогчдод барьцаалагдсан байсан юм.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж