Ослыг нууцалсны уршгаар 5 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Ослыг нууцалсны уршгаар 5 хүн амиа алдав

Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын Шаньси мужийн Янг Хуан хотын нүүрсний уурхайд дэлбэрэлт гарч ноцтой осол болсныг удирдлагууд нь нуусан байжээ. Болсон явдлыг шуурхай мэдээлээгүйн улмаас аврах баг осол гарсан өдрийн маргааш нь уурхайд очжээ.

Ослын улмаас таван уурхайчин амиа алдаж, 32 ажилчин хүнд бэртсэн байна. Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор шалгаж буй бөгөөд буруутай этгээдүүдэд орон нутгийн захиргаа хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэдгээ өчигдөр мэдэгдэв. Уурхай нь Yuquan Coal Industry компанийн мэдэлд байдаг аж.

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж