Харин шөвгийн наймд Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Суманчулуун, Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Н.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, сумын заан Н.Мустафа, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат сумын заан С.Баттулга /С.Мөнхбат аваргын төрсөн дүү/ нар үлдэж, С.Баттулга, Н.Мустафа нар аймгийн начин цол хүртжээ.
Сонирхуулахад, Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлсэн аймгийн начин Б.Ганболд нь Токүсэгава нэрээр мэргэжлийн сумо бөхөд барилдаж байсан бөх юм.
Тавын даваа
1. Ө.Бат-Орших у.х – М.Еркебулан а.а
2. Ц.Содномдорж у.х – Ц.Адъяа а.н
3. Ж.Алтансүх у.н – С.Баттулга с.з
4. Н.Баярмагнай у.н – Б.Ганболд а.н
5. С.Багахүү у.н – Н.Мустафа с.з
6. Б.Суманчулуун а.а – Б.Серик а.з
7. Б.Баатарцол а.а – Л.Цээсүрэн а.н
8. Н.Батсуурь а.а – Н.Батсайхан а.а
Зургаагийн даваа
1. Ө.Бат-Орших у.х – С.Баттулга с.з
2. Ц.Содномдорж у.х – Н.Мустафа с.з
3. Б.Суманчулуун а.а – Б.Ганболд а.н
4. Н.Батсайхан а.а – Л.Цээсүрэн а.н
Долоогийн даваа
1. Ө.Бат-Орших у.х – Л.Цээсүрэн а.н
2. Ц.Содномдорж у.х – Б.Ганболд а.н
Наймын даваа
1. Л.Цээсүрэн а.н – Б.Ганболд а.н