Дорноговь аймагт лицензийн тоо буурчээ. 2008 оноос аймгийн хэмжээнд 700 гаруй лиценз олгогдсон байсан бол одоо энэ тоо цөөрч 400 гаруй лиценз болж буурсан байна. Үүнээс 112 нь ашигт малтмалын ашиглалтын лиценз байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах лицензийн тоог бууруулах, эдийн засгийн хувьд үр ашиггүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй уул уурхайн олборлох үйл ажиллагааг хязгаарласан. Энэ талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад уламжлан хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээ авчээ. Үүний дүнд лицензийн тоог даруй 300 гаруйгаар бууруулаад байгаа юм . 2010 онд аймгийн Засаг даргын захирамж гарч байгалийн ердийн хөрсөн замаар уул уурхайн бүтээгдэхүүний байнгын тээвэрлэлт хийх үйл ажиллагааг хориглосноор байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж байна. Ерөнхийдөө уул уурхайн салбарт урт хугацаанд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, томоохон гэсэн уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй хэмээн албаныхан хэллээ.
Х.Эрдэнэбулган
/ Дорноговь /
/ Дорноговь /