Д.Энхмандахыг О.Баасанхүү өмгөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Д.Энхмандахыг О.Баасанхүү өмгөөлөх үү?

Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая  төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг маргааш Нийслэлийн шүүхэд шүүнэ. Түүний өмгөөлөгчөөр УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын листээр нэр дэвшсэн өмгөөлөгч О.Баасанхүү ажиллаж байгаа юм. Түүнээс маргаашийн хуралд оролцох эсэхийг лавлахад “Өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөвөл маргааш болох Д.Энхмандахыг өмгөөлөхгүй. Хэрэв өнөөдөр тангараг өргөхгүй бол өмгөөлнө” гэв. Хэрэв О.Баасанхүү шүүх хуралд оролцохгүй бол маргааш болох хурал шүүгдэгчийн өмгөөлөгч өөрчлөгдсөн гэх шалтгаанаар тодорхой хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо. 

Түүнд холбогдох хэргийг таван жил дамнан шалгаж, шүүж байгаа бөгөөд нотлох баримт дутуу гэх шалтгаанаар ийнхүү сунжирсаар байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэж, цагаатгасан. Гэвч шүүх хурлын дараа улсын яллагч нь уг шийдвэрийг үл зөвшөөрөн, Нийслэлийн прокурорт эсэргүүцэл бичсэн юм. Иймээс Д.Энхмандахыг дахин шүүхээр болсон байна.

 Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж