СЦС-ын барилгын ажил өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

СЦС-ын барилгын ажил өрнөж байна

Төвийн эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Салхин цахилгаан станцыг “Ньюком групп”  Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулах гэж буй. Энэ ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрчим хүчний газраас мэдээлж байна. Одоогоор салхин цахилгаан станцын барилгын ажил өрнөж байгаа бөгөөд станцын суурийн хүзүүвч, эхний ээлжийн найман салхин турбин үүсгүүрийн 24 далбаа, бусад тоног төхөөрөмжийг барилгын талбайд аваачсан байгаа ажээ. Үндсэндээ эрчим хүчний шинэ үүсвэр 11 дүгээр сар гэхэд ашиглалтанд орсон байх юм байна. 

Ийнхүү СЦС нь 50 мегабаттын хүчин чадалтай байх бөгөөд ашиглалтанд орсноор жилдээ 170 сая кВт.цаг цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж нийлүүлэх ажээ. Ингэснээр  хоёр сая тонн усыг хэмнэх болон 200 мянган тонн түүхий нүүрс шатаахгүй байх боломжтой юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж