Өнөөдөр УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдахаар болжээ.
Харин бүлэггүй хоцроод байгаа МАН-ын гишүүд хэрхэх нь тодорхойгүй байна. Ямар боловч ажлын хэсэг гаргаж, АН-тай уулзалт хийж магадгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, Цэцийн шийдвэр хүлээлгүй чуулганы хуралдаанд оролцох боломжтой талаар ярилцсан юм.
Д.ОЮУН