Лондонгийн олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дөнгөж сая эхний барилдаанаа хийж, ялалт байгууллаа. Эхний тойрогт хийлсэн тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанд Тайванийн тамирчин Ту Кай Вентэй барилдаж, вазари, юүко үнэлгээгээр ялсан байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Их Британийн тамирчин Колин Оатес байх юм.
Барилдааныг ЭНД дарж үзнэ үү
С.ЦЭЛМЭГ