Лондонгийн бизнесменүүд аргаа олжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Лондонгийн бизнесменүүд аргаа олжээ

Олимпийн лого, таван цагиргаар сурталчилгаа хийхийг Олон улсын олимпийн хорооноос хориглосон ч Лондонгийн бизнес эрхлэгчид бараа үйлчилгээгээ сурталчлах арга хэдийнэ олсон гэнэ. Тухайлбал Лондонгийн өмнөд хэсгийн Surbiton, нэртэй эрэгтэй хувцасны дэлгүүр Лондон 2012 олимп гэсэн бичгийг хөрвүүлэн бичсэн футболка, хувцас худалдаалж эхэлжээ. Дэлгүүрийн эзэн олимпийн хорооны хоригийг зөрчихгүйгээр ашиг олохын тулд цамц футболка дээр Lodnon 2102 Oimplycs гэж бичсэн гэнэ. Лондонгийн бас нэгэн кофе шоп олимпийн таван өнгийн цагиргийн оронд таван цагирган боов цонхон дээрээ тавьж, өглөөний цайны цагаар хямдралтай гэсэн бичиг хаджээ. Олимпийн хорооны ажилтнуудад кофе шопийн сурталчилгаа таалагдсан боловч олимпийн хорооны хууль дүрэмтэй зөрчилдөж байгаа тул зогсоохгүй бол шүүхэд хандана гэж мэдэгджээ. Кофе шопийн эзэн Лиза “Би хууль зөрчиж, олимпийн хороотой сөргөлдөх гээгүй. Зүгээр л өөрийнхөө бизнесийг явуулж байна” хэмээн ярьсан байна.

Н.ЭНХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж