
Лондон хотноо зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг ба эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд медальтнууд тодрох юм.
Яг одоо Лондон дахь ExCel ордонд 66 кг-ын жингийн эхний тойргийн барилдаанууд болж байна. Тус жинд өрсөлдөх Монгол Улсын тамирчин Х.Цагаанбаатарын хувьд эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Тайванийн тамирчин Ту Кай Вентэй барилдах юм.
Харин 52 кг-д зодоглох М.Бундмаагийн тухайд тун удахгүй эхний тойргийн барилдаанаа Гайти улсын тамирчин Линоус Десравинтай хийнэ.
С.ЦЭЛМЭГ