"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр буудлага спортын төрөлд хоёр багц медалийн эзэд тодрох хуваарьтай. Эхнийх нь болох эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны тэмцээн дөнгөж сая эхэллээ. Энэ дасгалд нийт 50 тамирчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа онч сорих юм.
С.ЦЭЛМЭГ