![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/5/43778dc215b72e38/952c4b8f84a46d49big.jpg)
Бурунди, Гана, Ливи, Малави, Тринадад-Табаго гэсэн таван улсын бөхийн холбоог ФИЛА-гийн гишүүнээр элсүүлж, тус холбооны гишүүн орнуудын тоо 177 болох юм байна. Их хурлаар холбооны Товчооны гишүүдийн сонгууль болно. Товчооны гишүүдээр Стан Зедчик /АНУ/, Ик Жонг Ким /БНСУ/, Нихад Лаловик /Серби/, Ролли Фернандес /Куба/, Даулет Турлуканов /Казахстан/, хатагтай Наталья Ярыгина /ОХУ/, Жинжанг Зшоу /БНХАУ/ нарын долоон хүнийг улируулан сонгох, Катар улсын Ал Шахран, Польшийн Брудзински, Ираны Хадем Азгади гэсэн гурван хүнийг шинээр гишүүнээр элсүүлэх ажиллагаа болох ажээ.
Их хурлын үеэр 1972 оны олимпийн аварга, АНУ-ын их сургуулиудын бөхийн түүхэн дэх алдарт дасгалжуулагч Дан Габле, ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Шүүгчдийн зөвлөлийн захирал асан, канадын иргэн Марио Салетинг, 2000 оны олимпийн аварга, канадын иргэн Даниель Игали, 1968 оны олимпийн наадмын чөлөөт болон сонгомол бөхийн мөнгөн медальт, Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний менежер, францийн иргэн Даниель Робин, эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Норвегийн иргэн Гудрон Аннетта Хоеие, 1992 оны олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, ОХУ-ын иргэн Мнацарян Искандарян, 1970 оноос олон улсын шүүгчээр ажиллаж байгаа, ФИЛА-гийн спортын шүүгч, италийн иргэн Алдо Албанез нарын нэрийг Бөхийн алдрын танхимд залах ёслол болно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.