Анхан шатны шүүхүүд 2012 оны эхний хагас жилд 6281 хүнд холбогдох 4092 эрүүгийн хэрэг хүлээн авч, 610 хүнд холбогдох 307 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна. Мөн долоон хүнд холбогдох дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 277 хүнд, цагаатгах тогтоолоор 120 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 4461 хүнд холбогдох 3298 хэргийг таслан шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд өнгөрсөн оны мөн үеэс шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 9,7, ял шийтгүүлэгчид 7,8 хувиар өссөн байна.
Д.ЖАРГАЛ