
2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын листээр нэр
дэвшсэн өмгөөлөгч О.Баасанхүү УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр хувийн
бэлтгэлээ хангаж эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүн болохоор хэний ч ятгалгад
орохгүй, өөрийнхөөрөө байж, сонгогчдын эрх ашгийг дээдлэх зорилт тавьсан
сурагтай. Ямар ч байсан “Шударга ёс” эвслээс намын листээр нэр дэвшсэн
өмгөөлөгч О.Баасанхүү, тус эвслийн гишүүн Ц.Цолмон нарын УИХ-ын гишүүний
тангаргыг өргүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг Удирдах зөвлөлийн
хуралдаанаас нь гаргаад байгаа юм. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлэг УИХ дахь
Ардчилсан намын бүлэгтэй ойлголцолд хүрч, анхдугаар чуулганы үйл
ажиллагаа хийгээд УИХ-ын даргыг томилсон үйл явц дээр буулт хийн,
чуулганы үйл ажиллагаанд оролцвол ирэх долоо хоногтоо багтаад эвслийн
хоёр гишүүн тангараг өргөж УИХ 71 гишүүнтэй болох боломж харагдаж буй
юм.
Г.ДАРЬ