Олимпийн хамгаалагчид ажлаасаа хоцорвол торгуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Олимпийн хамгаалагчид ажлаасаа хоцорвол торгуулна

“Лондон-2012” олимпийн наадмын үеэр аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт яригдаж буй энэ үед хамгаалалтын ажилтнуудыг Лондон хотоос 40 км-ийн зайд кэмпэд байрлуулж, ажлаасаа хоцорвол 100 фунт стерлингийн торгууль ногдуулах тушаал гаргасан гэнэ. Хачирхалтай нь, оюутнууд голдуу тэдэнд хоол унааны мөнгө гэж өдөрт ердөө таван фунт стерлинг өгч байгаа гэнэ. Түүнээс гадна хамгаалалтын ажилтнууд сахилга батын зөрчил гаргаж, дүрэмт хувцастай үедээ архидан согтуурсан тохиолдолд 999 фунт стерлингээр торгох гэнэ. Хамгаалалтын ажилтнуудын кэмп дугуйн уралдааны бүсээс холгүй байрлаж байгаа аж. Ажилчид өдөр болгон Лондон руу автобусаар ажилдаа очдог байна. Гэрэл, цахилгаан болон халуун усны шугам ч байхгүй кэмпэд хамгаалалтын 250 гаруй ажилтнууд ирэх наймдугаар сарын 12-ныг хүртэл байрлах аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж