Facebook-ийн хувьцааны ханш дахин унажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Facebook-ийн хувьцааны ханш дахин унажээ

Нийгмийн томоохон сүлжээ Facebook-ийн хувьцааны ханш өнгөрсөн тавдугаар сард унаж, компанийн албаныхныг багагүй сандраасан билээ. Гэтэл өнгөрсөн хувьцааны ханш дахин унаж, өнгөрсөн дөрвөөс зургадугаар сарын хугацаанд 100 сая евро буюу 157 сая ам.долларын алдагдал хүлээгээд буй тухай “Facebook”-ийн санхүүчид мэдэгдсэн байна.

Nasdaq хөрөнгийн биржид энэ оны тавдугаар сард Facebook 38 ам долларын нэрлэсэн үнэ бүхий хувьцаа гаргасан нь тус хөрөнгийн биржид Facebook-ийн гаргасан хамгийн том IPO болж байжээ. Харин Америкийн “Citigroup”-ийн эдийн засагч, шинжээч Марк Мейхней дээрх байдал нь Facebook-ийн хувьд маш том алдагдал хэмээн тайлбарласан аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж