Кейти охинтойгоо амьтны хүрээлэнгээр зугаалжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Кейти охинтойгоо амьтны хүрээлэнгээр зугаалжээ

Кейти Холмес хувийн чанартай, шийдвэрлэх ёстой зарим асуудлын талаар өөрийн өмгөөлөгч Жонаттан Волптой баасан гаригийн үдэш оройн хоол иджээ. Харин өчигдөр тэрбээр охин Суригийн хамт Нью-Йоркийн Бронкс амьтны хүрээлэнгээр зугаалсан аж. Дэгжин Сурид Бронкс амьтны хүрээлэнгээс хамгийн их таалагдсан нь өхөөрдөм анаашнууд бололтой. Тэд анаашны хажууд зогсч, өхөөрдөж байгаа зураг нь паппарацид ийнхүү өртжээ. Жүжигчин бүсгүй энэ үеэр анаашнуудад навч өгөн тоглож, яг л жаахан охин шигээ зүггүйтэж байгаа нь олны анхаарлыг татсан нь лав.

Кейти охиныхоо аав, жүжигчин Том Крузээс салсан ч ирэх сарын эхээр охиноо аавтай нь уулзуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр саяхан уулзсан Жонаттан өмгөөлөгчтэйгөө Broadway-д нэгэн шинэ газар эзэмшлийн гэрээний тухай ярилцсан байна. Кейти ажлын ачаалал ихтэй байсан ч  ямар ч тохиолдолд хайртай охин Суридаа цаг зав гаргадаг үлгэр жишээ ээж гэнэ.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж