Байгалийн түүхийн музейн уулзвар хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейн уулзвар хаалттай байна

Сүхбаатарын гудамжны хэсэг буюу Байгалийн түүхийн музейн урд уулзвараас хойшхи 260 метр замын хөдөлгөөнийг түр хязгаарлан, зам засварын ажлыг хийж байгаа. Энэ хэсэгт авто замын шинэчлэлээс гадна дулааны шугам шинэчлэх болон цахилгаан холбооны шугам засч, борооны ус зайлуулах хоолойг шинэчилж байгаа юм байна. Засварын ажил ирэх наймдугаар сарын 3-нд дуусч, жолоочид энэ замаар хөдөлгөөнд оролцож эхлэх гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж