Н.Энхбаярыг шүүх хурал 31-нд болно

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шүүх хурал 31-нд болно

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг долдугаар сарын 31-нд буюу ирэх мягмар гаригт 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ.  Шүүх хурал өмнө нь таван удаа товлогдсон ч тухай бүртээ “өмгөөлөгч” шалтгаанаар хойшлогдож байсан. Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-нд болсон хурлын үеэр Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсноор шүүх хурлыг 14 хоногоор сунгасан юм. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн хүүхдийн бие өвдсөн тул тэрбээр Гавьяат хуульч С.Нарангэрэлийг шинэ өмгөөлөгчөөрөө сонгосон юм.

Н.Энхбаярын хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар хуралд шүүгдэгчээр оролцоно. Мөн шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, С.Нарангэрэл нар ажиллах юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж