“Лондон-2012” олимпийн наадмын тэмцээн, уралдааны эхний өдөр буюу өчигдөр хамгийн олон үзэгчтэй байдаг усан спорт, гимнастикийн тэмцээн болсон Грийнвич ордны хоёроос бусад хэсгийн суудал тэр аяараа үзэгчгүй хоосон байсан нь зохион байгуулагчдыг нүүр хийх газаргүй болгосон гэнэ. Олимпийн зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Кое тэмцээнийг үзэгчгүй байлгасан гол гол спонсоруудын нэрийг хэвлэлээр зарлахаас гадна тасалбар авчихаад тэмцээнийг үзээгүй албаны хүмүүс болон хэвлэлийнхнийг олж тогтооно гэжээ. Усан спортын тэмцээний тасалбар хэдийнэ зарагдаж дууссан бөгөөд өнгөрсөн бямба гаригт нэмэлт тасалбар худалдаанд гаргасан нь тэр дороо зарагдаж дуусчээ. Албаны зарим хүмүүсийн хэлж буйгаар тасалбар нь хамгийн өндөр үнэтэй суудлууд хоосон байгаа гэнэ.
Олимпийн эхний өдөр үзэгчдийн суудал дүүрсэнгүй
Н.ЭНХ