Олныг алмайруулсан гурван “хөхтэй” хатагтай Кейт Бекинсэйл болон төвийг сахисан донж маягтай хатагтай Жессика Бил нар шинжлэх ухааны адал явдалт “Өнгөрснийг нэг бүрчлэн санахуй” буюу “Total Recall” киноны сурталчилгааны ажилд оролцсоор байна. “Total Recall” киног 1990 онд Паул Верхоевен найруулсан бөгөөд тухайн үедээ 50-60 сая ам долларын хөрөнгөөр бүтэж, 261.2 сая ам долларын ашиг олж байжээ. Тэгэхэд гол дүрд нь Арнолд Шварценеггер, Рачэл Тикотин, Шарон Стоун нар тоглож байв.
Харин Жессика болон Кейт нар тус киноны шинэ ангийн талаарх зүйлсийг ихэд нууцалж байна. Лос-Анжелесийн “Four Seasons” зочид буудалд өчигдөр болсон киноны танилцуулгын үеэр киноны шинэ ангийг хүлээн суугаа үзэгчдэд шинэ мэдээлэл өгөөгүй ч өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сан Диегод болсон уг киноны хувцас загварын шоуны үеэр Кейтийг гурван хөхтэй эмэгтэйн дүр бүтээхээр болсныг үзэгчид аль хэдийнэ гадарлажээ. Түүнчлэн тус киноны бас нэгэн гол дүрийн жүжигчин бол Колин Фаррель юм. Өчигдөр болсон уг киноны танилцуулах өдөрлөгийн үеэр жүжигчид бүгд хүрэлцэн ирсэн гэнэ.
Найруулагч Лэн Уайсмэний бүтээл “Total Recall” киноны шинэ анги ирэх сарын 3-наас үзэгчдийн хүртээл болох аж.